Крипто сургалт

Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх таны эхний алхам

Манай крипто сургалтаар та биткойн, альткойн, стейблкойн зэрэг криптовалютын үндсэн ойлголт, блокчэйн технологийн зарчим, крипто зах зээлийн үнэ хэлбэлзлийг уншиж дүн шинжилгээ хийх аргачлалыг суралцана. Мөн бирж дээр данс нээх, хөрөнгөө хамгаалах, ризик менежмент хийх, хөрөнгө оруулалтын стратеги боловсруулах зэрэг практик ур чадварыг эзэмшүүлдэг. Эхлэгчдэд энгийнээр тайлбарлаж, бодит жишээ дээр суурилан шат дараатайгаар заадаг нь сургалтын гол давуу тал юм.

🎯 Зорилго:

Монгол залуусыг дэлхийн хэмжээний трейдэр болгох.

📊 Онцлог:

Практик туршлагад суурилсан, бодит арилжаанд ашиглагддаг стратеги, анализийн аргачлал заана.

Сургалтын хөтөлбөр

  • Криптовалют гэж юу вэ?
  • Blockchain технологийн үндэс
  • Stablecoin гэж юу вэ?
  • Метамаск, Binance, OKX зэрэг платформын хэрэглээ
  • Binance дансаа холбох
  • P2P арилжаа Монгол (MNT) шууд арилжаа хийх

Эдийн засгийн шинжилгээ, мэдээний арилжаа, техникийн анализыг бодит кейс дээр тулгуурлан заадаг систем

Форекс, хувьцаа, крипто, бонд, синтетик индексийн чиглэлээр бодит арилжаанд туршлагатай багш нар

Суралцагч бүрийг бие даан арилжаа хийх чадвартай болгон бэлтгэдэг сургалтын арга зүй

Олон улсын платформуудтай уялдсан сургалтын орчин

Хэнд зориулагдсан бэ?

  • Санхүүгийн мэдлэгээ өсгөх хүсэлтэй хүн бүрт
  • Форекс болон крипто зах зээлд орж ирэх гэж буй хүмүүст
  • Өөрийн орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж буй хувь хүмүүст
  • Тогтвортой, урт хугацааны хөрөнгө оруулагчдад


  • “Энгийнээр, ойлгомжтой тайлбарладаг. Хамгийн гол нь бодит арилжаанд ашиглаж болох стратеги заадаг нь үнэхээр үр дүнтэй байлаа.”
    Б.Энхбаяр
  • “Сургалтын дараа demo дээр ашигтай арилжаа хийх чадвартай болсон!”
    Н.Номин

Бүртгүүлэх

1 төлөөд насан туршдаа суралц.

Одоо бүртгүүлээд Форекс, Хувьцаа, Крипто болон Синтетик индексийн 52+ хичээлийг нээлттэйгээр үзэж эхлээрэй. Таны суралцах үйл явцыг олон улсын зах зээл дээр ажиллаж буй 5 мэргэжлийн багш удирдан чиглүүлж, асуулт бүрт чинь хариулж, алдаа гаргахгүй суралцахад тань тусална.

Түгээмэл асуулт

Та сургалтын төлбөрөө нэг удаа төлснөөр сургалтын бүх материалд насан туршийн эрхтэй болно. Хичээлүүдийг хүссэн үедээ дахин дахин үзэх, сэргээн санах, шинэ сэдвүүд нэмэгдсэн үед нэмэлт төлбөргүй үзэх боломжтой. Хугацааны хязгаар, сарын гишүүнчлэл, дахин сунгалт байхгүй — нэг удаагийн төлбөрөөр үргэлж хандах боломжтой.

Тийм. Сургалтын дараа бид танд тасралтгүй зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.

  • багштай асуулт–хариултын хэлбэрээр харилцах
  • чат/группэд нэгдэж бусад сурагчидтай туршлага солилцох
  • хөрөнгө оруулалтын талаар зөвлөгөө авах
  • гаргасан алдаандаа дүн шинжилгээ хийлгэх
    боломжтой. Төгсөөд орхигдохгүй, бодитоор ашиглах хүртэл нь хамт байна.

Сургалт 100% онлайн явагдана. Тиймээс та хотод байх шаардлагагүй, ажилтай байсан ч, гадаадад амьдарч байсан ч өөрийн боломжит цагтаа хичээлээ үзэж суралцах боломжтой. Онлайн платформд нэвтэрснээр бүх хичээл, даалгавар, бичлэгүүд нээлттэй байна.

Үгүй. Сургалтыг суурь түвшнээс эхлүүлдэг тул өмнө нь хөрөнгө оруулалт хийж байгаагүй, санхүүгийн мэдлэггүй байсан ч болно. Харин суралцах хүсэл, тогтмол цаг гаргах чин сэтгэл байхад хангалттай.

Мэдээ мэдээлэл