ХУВЬЦААНЫ СУРГАЛТЫН ЦУВРАЛ

Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх таны эхний алхам

Монголын хөрөнгийн бирж нь хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх зорилгоор 2005 оноос эхлэн олон нийтэд “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт”-ыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Харин одоо орчин үеийн чиг хандлагад нийцүүлж, технологийн дэвшлийг ашиглан тус хичээлийг цахим хэлбэрт шилжүүлж байгаа ба иргэд олон нийт цаг хугацаа, орон зайнаас үл хамааран 10 цуврал хичээлийг цахимаар хүлээн авах боломжтой боллоо.

🎯 Зорилго:

Монгол залуусыг дэлхийн хэмжээний трейдэр болгох.

📊 Онцлог:

Практик туршлагад суурилсан, бодит арилжаанд ашиглагддаг стратеги, анализийн аргачлал заана.

Сургалтын хөтөлбөр

  • Хувьцааны зах зээл гэж юу вэ? (Stock market, Equity, Exchange)
  • Хувьцаа болон индексүүдийн ялгаа
  • Арилжааны платформ ба брокерын ойлголтууд
  • Хувьцаа авах, зарах үйл явц
  • Төрөл бүрийн зах зээл (US, Европ, Азийн зах зээлүүд)
  • Санхүүгийн зарчим: орлого, өсөлт, дивиденд, зах зээл дэх эрсдэл
  • Санхүүгийн тайлан унших үндэс (Balance sheet, Income statement)
  • Хувьцаа сонгох тактик: удаан хугацааны өсөлт эсэх, компани судалгаа
  • Техникийн шинжилгээ: candlestick patterns, support & resistance, trend lines
  • Фундаменталь шинжилгээ: компанийн тайлан, салбарын анализ, удирдлага, өр зээл, зах зээлийн боломжууд
  • Офф цагийн мэдээлэл болон мэдээний (news) нөлөө
  • Монгол улсад гадаадын (жишээ нь АНУ, Европ) хувьцаа авах алхмууд

Эдийн засгийн шинжилгээ, мэдээний арилжаа, техникийн анализыг бодит кейс дээр тулгуурлан заадаг систем

Форекс, хувьцаа, крипто, бонд, синтетик индексийн чиглэлээр бодит арилжаанд туршлагатай багш нар

Суралцагч бүрийг бие даан арилжаа хийх чадвартай болгон бэлтгэдэг сургалтын арга зүй

Олон улсын платформуудтай уялдсан сургалтын орчин

Хэнд зориулагдсан бэ?

  • Санхүүгийн мэдлэгээ өсгөх хүсэлтэй хүн бүрт
  • Форекс болон крипто зах зээлд орж ирэх гэж буй хүмүүст
  • Өөрийн орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж буй хувь хүмүүст
  • Тогтвортой, урт хугацааны хөрөнгө оруулагчдад


  • “Энгийнээр, ойлгомжтой тайлбарладаг. Хамгийн гол нь бодит арилжаанд ашиглаж болох стратеги заадаг нь үнэхээр үр дүнтэй байлаа.”
    Б.Энхбаяр
  • “Сургалтын дараа demo дээр ашигтай арилжаа хийх чадвартай болсон!”
    Н.Номин

Бүртгүүлэх

1 төлөөд насан туршдаа суралц.

Одоо бүртгүүлээд Форекс, Хувьцаа, Крипто болон Синтетик индексийн 52+ хичээлийг нээлттэйгээр үзэж эхлээрэй. Таны суралцах үйл явцыг олон улсын зах зээл дээр ажиллаж буй 5 мэргэжлийн багш удирдан чиглүүлж, асуулт бүрт чинь хариулж, алдаа гаргахгүй суралцахад тань тусална.

Түгээмэл асуулт

Та сургалтын төлбөрөө нэг удаа төлснөөр сургалтын бүх материалд насан туршийн эрхтэй болно. Хичээлүүдийг хүссэн үедээ дахин дахин үзэх, сэргээн санах, шинэ сэдвүүд нэмэгдсэн үед нэмэлт төлбөргүй үзэх боломжтой. Хугацааны хязгаар, сарын гишүүнчлэл, дахин сунгалт байхгүй — нэг удаагийн төлбөрөөр үргэлж хандах боломжтой.

Тийм. Сургалтын дараа бид танд тасралтгүй зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.

  • багштай асуулт–хариултын хэлбэрээр харилцах
  • чат/группэд нэгдэж бусад сурагчидтай туршлага солилцох
  • хөрөнгө оруулалтын талаар зөвлөгөө авах
  • гаргасан алдаандаа дүн шинжилгээ хийлгэх
    боломжтой. Төгсөөд орхигдохгүй, бодитоор ашиглах хүртэл нь хамт байна.

Сургалт 100% онлайн явагдана. Тиймээс та хотод байх шаардлагагүй, ажилтай байсан ч, гадаадад амьдарч байсан ч өөрийн боломжит цагтаа хичээлээ үзэж суралцах боломжтой. Онлайн платформд нэвтэрснээр бүх хичээл, даалгавар, бичлэгүүд нээлттэй байна.

Үгүй. Сургалтыг суурь түвшнээс эхлүүлдэг тул өмнө нь хөрөнгө оруулалт хийж байгаагүй, санхүүгийн мэдлэггүй байсан ч болно. Харин суралцах хүсэл, тогтмол цаг гаргах чин сэтгэл байхад хангалттай.

Мэдээ мэдээлэл